УИХ-ын чуулганд 55 гишүүн оролцсоноос 94.5 хувийн саналаар ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томиллоо. Гурван гишүүн Ч.Улааныг сайдаар томилохыг дэмжсэнгүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Н.Номтойбаяр, Д.Сумъяабазар нар Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжээгүй юм. Ийнхүү ХХААХҮ-ийн салбар хоёр сарын дараа сайдтай боллоо.