УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэнийг дэмжье гэсэн томъёоллоор нууц санал хураалаа. Санал хураалтад 55 гишүүн оролцож, 82.5 хувийн саналаар дэмжигдсэнээр чуулган Б.Ундармаа гишүүнийг авч үлдлээ.
Чуулганаар үргэлжлүүлэн Л.Энхболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг хэлэлцэж байна.