УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 75-аас 49 гишүүн буюу 65.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.