Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн нээлтийн ёслол Гадаад харилцааны яаманд боллоо. Нээлтэд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайман болон албаны бусад хүмүүс оролцов.
Ёслолын үеэр хоёр тал Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулах, Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын хүрээнд томоохон ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байгаа гэв.
Мөн тус арга хэмжээний үеэр “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол-Хятадын найрамдал” цомог ном, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов. Энэ үзэсгэлэнгээр өнгөрсөн 70 жилийн хугацаанд БНХАУ-аас манай улсад үзүүлсэн зээл, тусламжаар байгуулсан томоохон барилга байгууламжуудыг харуулжээ.