Японы Ерөнхий сайд Синзо Абэ Москва Токио хоёрын эхний гэрээний хэлэлцээрт шийдвэрлэх мөч ирсэн бөгөөд тэрээр эл асуудлыг эцэслэн зохицуулахад бэлэн байгаа ажээ. Эл тухайгаа японы засгий газрын тэргүүн өнгөрсөн бямба гаригт Ямагути захиргаагаар очих үеэрээ мэдэгджээ. “Өдгөө шийдвэрлэх мөч ирлээ. Бид Ерөнхийлөгч Путинтай өөрсдийн гараараа эцсийн цэгээ заавал тавина” гэж түүнийг хэлснийг “Kyodo” мэдээллийн агентлаг дамжуулжээ. Энэ сарын 4-нд хийсэн хэвлэлийн хуралаараа Ерөнхий сайд Абэ хэд хоногийн дараа ОХУ-д айлчлах үеэрээ энхий гэрээний хэлцээрийг болон газар нутгийн асуудлыг урагшлуулах зорилготой багаагаа хэлжээ.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Сингапурын уулзылтын үеэрээ Путин болон Абэ нар 1956 оны 10 дугаар саырн 19-нд гаргасан хоёр улсын хамтрсан тунхагийг үндэслэн энхий гэрээний хэлэлцээрийг идэвхжүүлэхээр тохироцлсон аж. Эл тунхагт хоёр улс байлдааны байдлаа зогсоож, дидломат харилцаагаа сэргээж буйгаа заажээ. Баримт бичгийн есдүгээр зүйлд Зөвлөтийн Засгийн газар Японы талд Шитакон болон бага Курилын бусад эзгүй жижиг аралуудыг энхийн гэрээг байгуулсаны дараа шилжүүлнэ гэж заасан аж. Хамтарсан тунхаг хоёр улсын пармламентаар 1956 оны 12 дугаар сарын 8-ны өдөр батлагджээ. Гэвч 1960 онд Япон Улс АНУ-тай аюулгүйн гэрээ байгуулсныг ЗХУ эсэргүүцэн аралуудыг шилжүүлэх үүргээ хүчингүй болгосон бөгөөд Япон улсын газар нутгаас гадны бүх цэрэг гарсан тохиолодолд дээрх асуудал шийдэгдэх болно хэмээн мэдэгдсэн аж.