АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын Улсын зйвлөлийн тэргүүлэгч Ким Жон Унтай дахин уулзахыг тэсэн ядан хүлээж буйгаа өөрийн “Tвиттер” хуудаснаа бичжээ. Тэрээр Умард Солонгосын удирдагчийн мэдэгдлийн тухай “Би Тэргүүлэгч (БНАСАУ-ын Улсын Зөвлөлийн) Ким Жон Унтай дахин уулзахын тэсэн ядан хүлээж байна. Тэрээр Умард Солонгос эдийн засгийн маш том боломжтой гэдгийг их сайн ойлгодог” хэмээн бичжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард АНУ болон БНАСАУ-ын дээд түвшний уулзалт Сингапур Улсад болсон билээ. Уулзалтын үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох амлалтыг Умард Солонгосын тал авч, АНУ тус бүс нутагт аюулгүйн баталгааг гаргасан хамтын мэдэгдэл хийсэн аж. Гэсэн хэдий ч оролцогч талууд саналаа тодорхой заагаагүй аж.