УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байсаар өнөөдөр хуралдах боломжгүй боллоо. Энэ талара УИХ-ын дарга М.Энхболд "Засгийн газрын гишүүд орж ирсэн ч картаа хийхгүй байна. Ирц 37 гишүүн буюу 49.3 хувьтай байгаа учир өнөөдөр хуралдах боломжгүй боллоо. Маргааш чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэлнэ" гэв. Үдээс хойшхи хуралдаан мөн хойшиллоо.