Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд тус улсад хүүхдээ эмчлүүлэхээр ирсэн Монгол эмэгтэйг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа. Тухайлбал, эхнэр нөхөр хоёр хандивын аян өрнүүлж, өнгөрсөн наймдугаар сард хоёр сартай охиноо зүрхний хагалгаанд оруулахаар Энэтхэгт очжээ. Гэвч дөрвөн сарын дараа эх орон руугаа буцах болсон ч олон асуудалтай тулгарсан тул ЭСЯ-наас тусламж гуйх гэсэн боловч уг хэрэг болсон тухай нөхрийнх нь хийсэн бичлэгээс үзэж болох аж. Энэ талаар нөхөр нь "Бид хоёр энд ирээд дөрвөн сар болж байна. Хүүхдээ эмчлүүлээд эх орон руугаа буцах гэсэн чинь баахан асуудал тулгараад, үнэхээр аргагүйдсэн. Би охиноо сахиж үлдээд эхнэрээ нааш нь явуулсан чинь Ганболд гарч ирээд эхнэрийн маань цээж ходоод саван тус газар руу нь өшиглөсөн байна. Бид яах ёстой вэ?" хэмээн ярьжээ.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өөрийн твиттер хуудаснаа "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.