1992 онд Данийн хөлбөмбөгийн шигшээ багийг Европын аварга болоход гарамгай гавьяа байгуулж, Английн алдарт клуб “МЮ”-т олон жил алба хаасан нэрт хаалгач Петер Шмейхель өнөөдөр Монголд хүрэлцэн ирлээ. Тэрбээр МХБХ-ны оны шилдгүүдээ тодруулах ёслолын арга хэмжээнд оролцох юм. Түүнээс өмнө Францын шигшээ болоод “МЮ” багийн тоглогч асан Луи Саа Монгол ирж байсан. Шмейхель Монголд нэг хоног саатах ажээ. Түүний хүү Каспер Английн “Лестер Сити” багт тоглож буй бөгөөд дундаж түвшний багийг Английн аварга болгоход үнэтэй хувь нэрийг оруулснаараа аав Петерийн хамтаар Дани улс даяар шагшин магтагдсан түүхтэй. Тэрбээр “Лестер Сити” багтаа одоог хүртэл хүчин зүтгэсээр байгаа бөгөөд улсынхаа шигшээ багийн үндсэн хаалгач хэдийнэ болсон.