Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөпөр өглөө 08.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэллээ. Тус хуралдаанаар Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг нийт 14 асуудлыг хэлэлцэх юм байна.