Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус улсыг ЕХ-с гарах гэрээг парламентын хэлцлээр оруулах асуудлаа тодорхой бус хугацаагаар хойшлуулж буйгаа өчигдөр мэдэгджээ. Уг үйл ажиллагаа энэ сарын 11-нд төлөвлөгдсөн боловч Брюссельтай хийсэн зөвшөлцлийг парламентын олонх дэмжихгүй байсан гэдгийг Ерөнхий сайд Нийтийн төлөөлөгчдийн танхимд үг хэлэхдээ хүлээн зөвшөөрчээ. Гол шалтгаан нь ЕХ-той хийсэн зөвшөлцөлд тусгагдсан Умард Ирландын статус Их Британийн олон улс төрчдийн сэтгэлд нийцэхгүйд оршиж байгааг Ерөнхий сайд онцолжээ. Мөн тэрээр ойрын хугацаанд Брюсселийг зорьж “Brеxit”-ийн гэрээнд шаардлагатай өөрчлөлтийг оруулах талаар Европын холбоотой зөвшөлцөх тухайгаа мэдэгджээ. Уг гэрээг батлахад том бул хар чулуу болоод байгаа Умард Ирланд болон Ирландын Бүгд Найрамдах улсын хоорондох хийлийн тухай асуудалд Брюссель шаардлагатай баталгаа гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлжээ.
Тереза Мэйн байгуулсан уг гэрээ Британи болон их газарын хооронд хүмүүсийн чөлөөтэй зоричих асуудал, Британийн өнөөгийн хил хязгаар гээд маш нарийн бэрх асуудлаар Еврпын холбоотой 18 сарын турш хэлэлцсний үр дүн юм. Гэсэн ч уг гэрээ одоогийн байгаа байдлаараа санал авах өдрөөс үл хамааран дэмжигдэхгүй гэж ихэнх ажиглагдчид үзэж байна. Гэрээг Европын холбоонд үл итгэгчид ч, “Brexit”-ийг эсэргүүцэгчид ч шүүмжилж байгаа аж. Гэсэн хэдий ч уг баримт хэрэв батлагдах юм бол Их Британи Европын Холбооноос товолсон хугацаандаа гарахад хялбар болох аж.
Өнгөрсөн зургадугаар сард Британийн парламентаар батлагдсан тус улсыг ЕХ-с гарах хууль хэд хэдэн дүрэмтэй аж. Хэрэв “Мэйн гэрээ” парламентын дэмжлэгийг аваагүй тохиолдолд Засгийн газар шинэ төлөвлөгөөгөө 21 хоногийн дотор танилцуулж, дараа нь парламент түүнийг нь долоо хоногийн хугацаанд хэлэлцэж саналаа өгөх ёстой. Харин гэрээг парламент хүлээж аваагүй тохиолдолд Британи улсад хэд хэдэн тухайлбал Европын Холбоонос ямар нэгэн гэрээгүйгээр гарах, гэрээний дагуу парламентын шинэ саналыг авах, европыг холбоотой шинээр гэрээ байгуулах, шинээр сонгууль явуулах, Засгийн газарт үл итгэл үзүүлэх, Европын Холбооноос гарах тухай бүх ард түмний дахин санал асуулга явуулах зэрэг үйл явдал өрнөх магадлалтай гэнэ.
Их Британи Улс Европын Холбооноос хуурай замаар Хоёр Ирландын дундуурх хилийн зурвасаар зааглагддаг бөгөөд тэрхүү хил өдгөө нэр төдий байдагт маргааны гол учир нь оршиж буй аж. Умард Ирландтай зэвсэгт мөргөлдөөн гарах явдлыг зогсоох тулд 1998 онд хийсэн гэрээний дагуу хийлийн ийм нөхцлийг тогтоожээ. Их Британи ЕХ-с гарах нөхцлийн тухай гэрээнд хэрэв талууд дээрх зөвшөлцөлд хүрэхгүй тохиолдолд Нэгдсэн Вант улсын нийт нутаг дэвсгэр дээр ЕХ-ны гаалийн дүрэм л үйлчилэх бол Умард Ирландад европын бусад хэм хэмжүүрүүд үлдэх тухай заажээ. Үүнээс үүдэн “Bjexit”-ын баримтыг шүүмжлэгчид дээрх саналыг үндсэндээ Умард Ирландыг Нэгдсэн Вант улсаас тусгаарлан, Лондонг гуравдагч орнуудтай худалдааны гэрээ байгуулах боломжийг хааж, европын удирдах байгууллагуудын шийдвэрт ямар нэгэн нөлөө үзүүлж чадахгүй үг дуугүй мөрдөхийг тулгасан баримт хэмээн үзэж байгаа аж.
Британийн Засгийн газар уг гэрээг энэ сарын 15-нд баталсан бөгөөд үүний дараа хэд хэдэн гишүүд тэр дундаа “Brexit”-ын асуддлыг эрхэлсэн сайд Доминик Рааб нар Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан билээ. Тереза Мэй өмнө нь хэрэв уг баримтыг одоо байгаа байдлаар нь парламент хэлээн зөвшөөрөхгүй бол “улс ацан шалаанд орж ЕХ-с яман нэгэн гэрээ зөвшилцөлгүйгээр гарах эсвэл бүр гарахгүй байх асуудал ч бодит болох эрсдэл бий болно” гэж мэдэгдэж байжээ. Ийнхүү уг асуудал Их Британи болон Тереза Мэйг улс төрийн хямралд оруулж болзошгүй болоод байна.