Олон улсын цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд Малайз улсын Куала лампур хотод болж Монгол Улсаа төлөөлөн оролцсон зургаан настай Л.Батжаргал дэлхийн аварга болжээ.
Уг тэмцээнд 40 орны 3000 хүүхэд оролцсон байна бөгөөд Тояа академийн 53 хүүхэд, 11 багш оролцжээ.
Манай улсаас уг тэмцээнд 53 тамирчин оролцсон бөгөөд дэлхийн аварга нэг, аварга 16, алтан цом 20, мөнгөн цом 10, хүрэл цом зургааг тус тус хүртжээ.