УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаан 10.00 цагаас эхлэх ёстой боловч яг одоогийн байдлаар УИХ-ын гишүүдийн ирц бүрдээгүй, 45.3 хувийн ирцтэй байгаа тул эхлэлгүй хүлээж байна. Өчигдөр мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн үйлдлээс үүдэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хангалтгүй, Засгийн газраас өргөн мэдүүлж, хэлэлцүүлж буй төслөө тайлбарлахгүй, хариулахгүй байсаар чуулганы хуралдаан хойшлоод байсан билээ.