Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял авсан Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа, өмгөөлөгч Г.Баянбилэг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа хэлэхдээ "Би саяхан хүүтэйгээ уулзаад ирлээ. Хүүг минь тусгай өрөөнд оруулан байцааж, Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Ингэхдээ тэрээр хүүг минь "Хэргээ хүлээ. Үгүй бол чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно" гэж айлгаж дарамталсан байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн захиалгаар хүүг минь хилс хэрэгт гүтгэж байгааг эсэргүүцэж байна.
Анх Булганы мэдүүлгээр хэргийн сэжигтнээр хоёр хүн буруутгагдаж байсан бол одоо дөрвөн хүн боллоо. Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга Ц.Амгаланбаатарыг нэг өрөөнд оруулж, С.Зоригийг яаж алсан, хэд хутгалсанаа хэл гэж хэрэг хүлээлгэсэн. Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж байна. Шүүх хуралд бид олон хүсэлт тавьсан. Хяналт тавьж өгөөч, хүн хэлмэгдүүллээ гэсэн. Хэрэг хийгээгүй хүүгээ гаргаж авмаар байна” гэв.