Хөдөлмөрийн Үндэсний Нам нь дотоод зохион байгуулалттай холбоотой үүссэн зөрчлөө шийдэж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон талаараа өнөөдөр Mongol News-д мэдээлэл хийлээ. Тус намын даргаар С.Ганбаатар ажиллаж байсан боловч өөр намд нэгдсэн.
Тэгвэл энэ талаар ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Доржханд мэдээлэхдээ "ХҮН-ын дарга асан С.Ганбаатар нь манай намын дотоод дүрмийг хэд хэдэн удаа зөрчиж, МАХН-д элсэхээр болсон. Бид 2017 оны 6 дугаар сарын 7-нд Байдрахын Найдалааг намын даргаараа сонгосон. Манай нам өнгөрсөнөөсөө суралцаж, цаашид зорилгынхоо төлөө тууштай тэмцэх болно" гэв.
Тэд эхний ээлжинд ЖДҮХС-тай холбоотой асуудлыг эцэст нь хүртэл цэгцлэх бөгөөд мэргэжлийн хуульч, өмгөөллийн баг ажиллаж, энэ сангаас зээл авч чадаагүй иргэдтэй уулзахаас гадна мэдээлэл хүлээн авч байгаагаа зарлалаа.
"Сонгууль дөхөөд ирэхээр гарч ирдэг нам боллоо" гэсэн ард түмний эргэлзээг арилгах зорилгоор тэд энэхүү хурлыг хийж байгаагаа мэдэгдсэн юм.