Хөрш ОХУ-тайгаа таагүй харилцаатайгаа байгаа Украин улсын төрийн тэргүүн Петр Порошенко НҮБ-ын Ерөнхий ассамблеин хуралд оролцож байгаа. Уг арга хэмжээг сурвалжилж буй Оросын сэтгүүлчид түүнээс яриа авах гэж араас нь хөөцөлдөж байна. Ийм нэгэн үйл явдлын үеэр Петр Порошенко тэднээс зугтах шахам явж одохдоо “Та нар бүгдээрээ фэйк” гэжээ. Гэвч хайж байсан хаалгаа андуурч өөр өрөөнд явж орсонд тэр өрөө нь ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровынх байжээ. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр харилцаа муутай улсынхаа сайдтай улаан нүүрээрээ таарсандаа цочиж, балмагдсан Порошенко яахаа мэдэхгүй хэдэн секунд зогссоноо НҮБ-ын Ерөнхий ассамблеин хурлын танхим руу явж оджээ. Энэхүү агшинг сенсаац хайсан орос сэтгүүлчид гэрлийн хурдтайгаар түгээж байна.