Boeing компани зэвсэг нийлүүлэх гэрээг АНУ-ын Агаарын цэргийн хүчинтэй байгууллаа. Тус компани цөмийн пуужингийн байгууламжуудыг хамгаалах зориулалттай 84 ширхэг онгоцыг нийлүүлэх аж. Онгоцнуудыг Умард Дакота, Монтана, Вайоминг мужууд дахь байгууламжуудад хуваарилах юм байна. Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Boeing компани эхний онгоцоо үйлдвэрлэлээс 2021 оноос гаргаж эхлэх гэнэ. Арван жилийн хугацаанд үйлчлэх дээрх гэрээ 2.38 тэрбум долларын үнэтэй бөгөөд компанийн Чикаго дахь салбар үйлдвэр 375 сая долларыг хүлээн авч эхний дөрвөн онгоцыг үйлдвэрлэх ажилдаа ороод байна.