Шведийн хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д БНСУ-ыг 1:0-ын харьцаагаар ялсны дараагаар тус орны хөгжөөн дэмжигчид хот даяар баяраа тэмдэглэжээ. Тэд тоглолт болсон Нижний Новгород хотын баар цэнгээний газраар битүү чихэж бүх пивыг нь хуу уужээ. Үүнээс болж хот пивоны хомсдол орсон байна. "Хотын төвийн дэлгүүр хоршоо нь хүртэл пивогүй болсон байсан" хэмээн Шведийн багийн дэмжигч Карл Эриксон ярьж байна. Нижний Новгород хотод Шведийн 7000 гаруй хөгжөөн дэмжигч буудалласан бөгөөд тоглолтын дараа ялалтын баяраа нутагтаа байгаа мэт өргөн тэмдэглэжээ. Учир нь шигшээ баг нь ДАШТ-д 12 жилийн дараа ялалт байгуулсан юм.