Канадын Онтарио мужийн Миссиссога хот дахь “Бомбей Бхел” ресторанд дэлбэрэлт болсны улмаар 15 хүн гэмтэж, гурван хүний биеийн байдал хүнд байна. Үйл явдлыг харсан хүмүүсийн яриагаар рестораны барилга бүтэн үлдсэн бөгөөд эргэн тойрон цонхны шилний хагархай хөглөрч байгаа аж. Одоогоор цагдаагийн байгууллага дэлбэрэлт болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.