2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр үүссэн дуулиантай холбогдуулан Facebook, Twitter компаниуд улс төрийн сурталчилгааны дүрмээ өөрчлөх шийдвэрийг гаргажээ. Тус компаниуд төлөөлөгчдийн мэдээлснээр ийм төрлийн реклам нь тусгай тэмдэгтэй байхаас гадна “Sponsored” гэсэн тодотголтой байх гэнэ. Мөн Facebook-ийн хэрэглэгчид илүү нарийн мэдээлэл авах боломжтой болох юм байна. Тухайлбал, рекламны компанит ажлын төсөв, статистик, үзсэн тоо, хандалт хийсэн хэрэглэгчдийн хүйс, нас зэрэг мэдээлэл нийтэд ил болох аж. Түүнчлэн, АНУ-ын улс төрийн рекламны сүүлийн долоон жилийн бүтэн архивыг үзэж судлах боломж нээгдэнэ.
Тэгвэл Twitter-ийн нийт реклам олгогчдод өндөр шаардалга тавих аж. Жишээ нь, улс төрийн реклам байршуулахыг хүсэгч этгээд хувийн мэдээлэл, хаягаа заавал мэдээлэх ёстой болж байна.