Гей, лесбичүүдийн альянс хэмээх байгууллага Холивүдийн киностудиуд бэлгийн цөөнхийг уран сайхны кинондоо хэр түгээмэл дүрсэлсэн талаарх жилийн тайлангаа гаргажээ. Тайланг сонссон альянсын гишүүд дүн үзүүлэлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь ижил хүйстнийг харуулах үзэгдэл нь 2016 оны 18.4 хувиас 2017 онд 12.8 болон буурчээ. Тиймээс 2021 он гэхэд энэ статистикийг 20 хувьд хүргэх шаардлагыг Гей, лесбичүүдийн альянс Холивүдийн киностудиудэд тавилаа. “Өндөр орлого олсон “Хар пантера”, Гайхалтай эмэгтэй” кинонуудын жишээнээс харахад ижил хүйстнийг дүрслэн харуулах нь киноны утга агуулгыг баяжуулахаас гадна ашиг орлогод ч нөлөөлж байна” хэмээн тайланд дурджээ. Тус альянсын гаргасан судалгаагаар 18-34 настай америкчуудын 20 хувь, 35-51 настнуудын 12 хувь нь ижил хүйстэнд хамаарагддаг гэнэ. “Хэрэв биднийг киноны тасалбарыг худалдаж аваасай гэж хүсч байгаа бол Холивүд манай ертөнцийн түүхийг өгүүлсэн кино бүтээх ёстой” хэмээн тус тайланд тэмдэглэжээ.