Хоёр Солонгосын удирдагчдын анх удаагийн түүхэн уулзалт хилийн цэрэггүй бүсийн Панмунжом тосгонд эхэллээ. 1953 оны Солонгосын дайнаас хойш Умардын удирдагч анх удаа Өмнөд Солонгосын нутагт хөл тавьж буй явдал болж байна. 44 орны 2,800 гаруй сэтгүүлч нэг дор цуглаж, дэлхий нийтийн анхаарлыг татаад байна.
Мун Жэ Иний уулзалт хийж буй зорилго хоёр Солонгосыг эвлэрүүлэх, нэгтгэх, харилцаагаа сайжруулах, Солонгосын хойгийн энх тайван байдал гэж мэдэгдсэн. Харин Ким Жон Уны зорилго тийм ч тодорхой биш гэж ажиглагчид үзэж байна. ОУ-ын удаа дараагийн чангатгасан хориг Ким Жон Уныг хэлэлцээр хийхэд хүргэсэн гэх байр суурь давамгайлж байна.