“Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургууль, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдад зохион байгуулжээ.
“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох аян”-д хамрагдахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.