Нийслэл хотод энэ он гарснаас хойш халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсанаас 85,4 хувь нь гар утас, 14,3 хувь нь түрийвч бэлэн мөнгө алдагдсантай холбоотой байна. Дээрх үзүүлэлтээс харвал нийт үйлдэгдсэн халаасны хулгайн гэмт хэргийн ихэнх хувь нь гар утас алдагдсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Улмаар гар утас худалдан борлуулдаг хувь хүн, аж ахуйн нэгж нь гэмт хэргийн замаар олдсон гар утас эд зүйлсийг худалдан борлуулах үйл ажиллагаа тасрахгүй байна.
Хэрэв гар утасны худалдаа эрхлэгчид гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлс гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан бол тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар "Мөнгө угаах" гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар болжээ.