Улсын аварга, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа зарлалаа. Энэ жил 21 аймгаас 171 малчин, 13 саальчин, таван фермерийн материал ирүүлснийг 75 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Энэ дагуу 136 малчныг “Улсын аварга малчин”, 10 малчныг “Улсын хошой аварга малчин”, есөн саальчныг “Улсын аварга саальчин”, таван фермерийг “Улсын аварга фермер”-ээр тодруулжээ. Аварга малчдын хамгийн залуу нь 32-тай бол ахмад нь 85 настай аж. Мөн есөн аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа. Улсын аваргуудын шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр Цагаан сарын өмнө гардуулах юм. Тэдэнтэй танилцана уу.