Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах асуудал хариуцсан НҮБ-ын хамтын ажиллагааны олон улсын багаас манай улсад 2015, 2016 онд гарсан халдварт бус өвчний байдалд үнэлгээ хийж, хяналтыг сайжруулах зөвлөмж өгчээ. Архи, тамхины сурталчилгааг хориглох, онцгой албан татварыг нэмэх, давс багатай үйлдвэрлэлийг дэмжих зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг дээрх байгууллагаас манайд зөвлөсөн байна. Уг зөвлөмжийн зарим тоон үзүүлэлтийг инфографикт харуулав.