Орчин үед цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй баялаг билээ. Тиймээс ХААН Банк харилцагчдынхаа цаг завыг хэмнэх цахим бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгосоор ирсэн. Энэ удаа валют арилжааны хэлцлийг банкны Интернэт банк болон аппликэйшнээр шууд хийх хялбар шийдлийг нэвтрүүллээ.
Та дэлгүүрээс 10 ширхэг бараа худалдан авчээ. Гэтэл худалдагч танд есөн ширхгийг өгвөл яах вэ. Мэдээж дутуу өгсөн нэг барааны төлбөрийг буцааж авахыг хүснэ. Тэгвэл та 50 ам метр талбайтай орон сууц худалдаж авлаа гэж бодъё. Гэтэл уг байрны талбайн хэмжээ гэрээнд зааснаас дутуу бол хаана хандах вэ.
ХААН Банкнаас ЕБС-ийн 9-12-р ангийн сурагчдын дунд орон даяар зохион байгуулж буй 3x3 сагсан бөмбөгийн тэмцээн Сүхбаатар аймагт 9-р сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Орон нутгийн хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг дэмжих зорилготой энэхүү тэмцээн 16 аймагт өрнөж байна.