Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 579 төсөлд зээл олгожээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, хөгжүүлэхэд бизнес инкубацийн үйлчилгээний гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 2024 онд “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн дагуу Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр 13.8 тэрбум төгрөгийн зээлийг иргэн, аж ахуй нэгжийн 579 төсөлд олгожээ.
Уржигдар 15 цаг 33 мин
Зургаан настнуудын нүд, шүд, зүрхний үзлэгийг орон нутаг эхлүүлнэ
Зургаан настны нүд, шүд, зүрхний эрт илрүүлгийн үзлэгийг өнгөрсөн оны сүүлчээр эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 749 хүүхдийн 89 хувийг хамруулжээ. Тодруулбал, манай улс сургуульд суурилсан эрт илрүүлгийг анх удаа зохион байгуулж, эхний ээлжинд нийслэлийн нэгдүгээр ангийн сурагчдыг хамруулсан юм.
Уржигдар 15 цаг 30 мин
П.Наранбаяр: Хөмсгөндөө хоёр жижигхэн оёдол тавиулсан
Төрийн ордонд өчигдөр УИХ-ын гишүүн Б.Найдлаад , Боловсролын сайд П.Наранбаяр зодуулсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Боловсролын сайд тайлбар өглөө. Тэрбээр, "Бид хоёрын дунд зөрчил маргаан байхгүй. Хуралдахад маргалдах зүйл гарна. Гэхдээ зодооны аргаар шийднэ гэж юу байх вэ? бид зодолдоогүй. Зодолдох гэдэг нь хоёр талаасаа хариу үйлдэл үзүүлэхийг хэлнэ. Харин санамсаргүй байдлаар зохиж, хөмсгөндөө хоёр жижигхэн оёдол тавиулсан" гэв.
Уржигдар 13 цаг 51 мин
Нийслэлийн хоёр сургуульд улаанбурхан өвчин голомтлон тархжээ
Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь бага насныхан бөгөөд нийслэлийн 22 сургуулын сурагчдаас халдвар илэрч, хоёр сургуульд нь халдвар голомтлон тархсан. Эдгээр халдвар авсан хүүхдүүд улаанбурхан өвчний вакцинд огт хамрагдаагүй болон тун дутуу хүүхдүүд байсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Иймд эцэг эхчүүд улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцинд хүүхдээ бүрэн хамруулахыг зөвлөлөө.
Уржигдар 12 цаг 43 мин
Менингекоккт өвчний улмаас ХОЁР хүүхэд энджээ
Өнөөдрийн байдлаар менингекоккт халдварт өвчний дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Гэвч хоёр хүүхдийн биеийн байдал хүндэрч эндсэн харамсалтай мэдээлэл байна. Уг халдвараар бүх насны хүмүүс өвдөх эрсдэлтэй боловч 0-5 насны хүүхэд илүү өртдөг байна.
Уржигдар 11 цаг 54 мин
Модны тоо, насжилт зэргийг нь харгалзан урамшуулал олгоно
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ургуулсан аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулах ажлыг өнгөрсөн жилүүдэд хэсэгчлэн буюу нийслэл, орон нутгийн удирдлагуудын шийдвэрээр тодорхой бүс нутгуудад л хэрэгжүүлж ирсэн.
Уржигдар 11 цаг 30 мин
Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга, ууланд алхах, ил гал гаргахыг хориглолоо
Эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 тоот захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялаг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах, ил гал гаргахыг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр, 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хориглолоо.
Уржигдар 10 цаг 22 мин
Улаанбаатарт ялимгүй цас орно
Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэс, Байдраг голын хөндийгөөр -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
Уржигдар 09 цаг 38 мин
Өнжмөл өвс шатааснаас гал алдсан 21 дуудлага иржээ
Энэ он гарснаас хойш найман аймгийн 20 сумд 28 удаа ой, хээрийн түймэр дэгджээ. Түймэрт ой, хээрийн 1.3 сая га талбай, 39 гэр, 15 сууц, зургаан автомашин өртсөнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2025-03-27