З.Энхболдыг цагаатган, Б.Энх-Амгаланг хоёр жил хорихоор болж, цагдан хорих ангид хүргэв
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж, шүүгч М.Солонгоо, Э.Чингис нар өнгөрсөн даваа гаргаас эхлэн гурван өдөр хэлэлцээд өчигдөр тогтоолоо гаргалаа.
2025-02-06
ЭЭХХЗГ-ын дарга асан Д.Нарантуяаг 40 сая төгрөгөөр торголоо
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, өчигдөр эрүүгийн хариуцлага оноох тогтоолоо танилцууллаа.
2025-02-05
АНУ-аас хар тамхи эх орондоо нэвтрүүлсэн залууг шүүхэд шилжүүлжээ
АНУ-аас багагүй хэмжээний мансууруулах бодис худалдан авч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын шуудан илгээмжийн компанийн энэ төрлийн үйлчилгээг ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Н.А гэх залууд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2025-01-30
О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх шийдэж чадах уу
ШӨХТГ-ын дарга, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө Хорих ял эдлүүлэх албаны дэд даргаар томилогдсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь элдэв хүсэлт гаргаснаар хойшлууллаа.
2025-01-28
Хахууль авч, ЦОБА ХХК-ийнханд газар олгосон хэргийг дахин шийдвэрлүүлнэ
Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажилтан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжпийн банкны Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэсэнжав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр боллоо.
2025-01-27
Цахим зээлийн бүтээгдэхүүн гаргагчид хууль зөрчиж байна
Монголчууд бид техник, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, нүдэнд харагдаж, гарт баригддаггүй цахим ертөнцөд “амьдарч” буй билээ. Интернэт сүлжээ байгаа нөхцөлд орон зай, цаг хугацаа хязгаарлахгүй, хаанаас ч хандаж болох нь цахим орчны давуу тал. Төхөөрөмж нь байгаа л бол Монгол орны хөвч тайгын уулын мухар, говь цөлийн хаанаас ч цахим сүлжээнд холбогдох боломжтой. Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр түүнийг дагасан хууль бус үйлдлүүд гаарч, иргэд эд хөрөнгө, амиараа хохирох явдал ч гарсаар.
2025-01-23
“Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав, жолооч Ч.Рэнцэндорж нарыг шүүхэд шилжүүлэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзварт одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гарсан галд өртөж олон хүн амиа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, орох оронгүй болсон хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
2025-01-22