Бэрхшээлээс боломж эрсэн “бетонон хот”-ууд
Бид Улаанбаатарыг “цементэн хот”, “бетонон ширэнгэ” гэж нэрлэдэг. Энэ нь тэнцвэргүй төлөвлөлттэй нь холбоотой. Тодруулбал, хотынхоо зай талбайг тэнцвэртэй, оновчтой ашиглахыг чухалчлалгүй хэт олон барилга, байгууламж барьснаас ингэж муугаар цоллуулахад хүрсэн. Дэлхий дахинд ч ийм “гуншинтай” хот цөөнгүй. Хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж, төвлөрөл эрчимжихийн хэрээр хэт их барилгажсан, тэнцвэргүй төлөвлөлттэй хотуудын эгнээ өргөжсөөр байгааг Хот, бүс нутгийн төлөвлөлтийн олон улсын нийгэмлэг (ISOCARP)-ээс мэдээлэв.
2024-09-23
Автомашингүй өдрийг тэмдэглэж байна
Манай улс 12 дахь жилдээ зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн дэлхийн 1500 орчим хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
2024-09-21
М.Золбоо: Найрамдал, Товчооны авто замыг шинэчилнэ
Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Тэгвэл авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.
2024-09-21
Дарга ангийнхны автобус хоосон явдаг гэв үү
“Түгжрэлийг бууруулах “Ecomobility” аяныг төрийн түшээдээс эхлүүллээ” гэх уянгын халил нь хэтийдсэн мэдээллийг нийслэлийн ЗДТГ-аас энэ сарын эхээр олон нийтэд өгч байв.
2024-09-20
Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг батлав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.
2024-09-20
Гурван байршилд газрын гэрлэн дохио суурилуулна
Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна. Уг газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
2024-09-14
“Цас их орсон ч хангалттай хүрэлцэхээр давс, бодис нөөцөлсөн”
“Хүйтний эрч удахгүй чангарах нь. Шинэ эсгий авч, гэрээ дулаалдаг юм уу. Түлээ түлшээ эртхэн бэлдчихвэл амар юм даа. Хүүхдүүдийн өвлийн хувцас багадаад энэ жил шинийг л авах хэрэгтэй бололтой. Автобусны хүрэлцээ муу хойно хүүхдүүдээ аваад сургууль руу алхах болно. Тиймээс дулаан гутал авч өгье. Утаа, түгжрэлийн учрыг яаж олж, зохицож амьдарна даа. Өвлийг яажшуухан давдаг юм билээ” гэх яриа нийслэлийн нэгэн айлд өрнөж байв.
2024-09-11
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж буюу Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024-09-10