Энэтхэг улс нэрээ өөрчилнө
Энэтхэгийн засгийн газар улсынхаа нэрийг Бхарат гэж солих бодолтой байгаа тухай “The Economic Times” сонинд бичжээ.
2023-09-06
Гэрийн хорионд байгаа Нигерийн Ерөнхийлөгч асан хумхаа өвчнөөр өвчилжээ
Цэргийн эргэлтийн улмаас албан тушаалаасаа огцорсон Нигерийн Ерөнхийлөгч Мохамед Базоум гэрийн хорионд байхдаа хумхаа өвчнөөр өвчилжээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд асан Хасуми мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлэв.
Массуду хэлснээр, ерөнхийлөгч асны гэр бүлийн бүх гишүүд тус өвчнөөр өвчилжээ. Одоогоор тэдний биеийн байдал тогтвортой байгаа аж.
2023-09-01
Канад Улсын зүүн бүсийн нутгаар анхны цас оржээ
Канад улсын зүүн бүсийн нутгаар хоёр см зузаантай анхны цас наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 01-ний шилжих шөнө орсон байна. Тус зүүн бүсийн Лабрадорын хамгийн хойд хэсгийн хотын оршин суугчдын хувьд энэ нь “азтай” гэмээр тохиолдол болжээ.
2023-09-01
Өвөр Монголын соёлын өдрүүдийг нээв
Түүнчлэн уламжлалт анагаах ухааны эмч нар үзлэг, оношилгоо хийж буй аж. Өчигдрийн байдлаар уламжлалтын эмч нар манай 300 гаруй иргэнд үзлэг хийсэн гэнэ. Өвөр монгол эмч нарын баг өчигдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, цус, зүрх, судас, арьсны үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө өгчээ.
2023-09-01
В.Путин,Ши Жиньпин нар Энэтхэгт болох "Их-20"-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй
Есдүгээр сарын эхээр Энэтхэгт болох "Их 20"-ийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцохгүй гэж тус дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилтай ойр Хятад, Энэтхэгийн хэд хэдэн эх сурвалж Rueters агентлагт мэдээлэв. Өмнө нь Кремлийн хэвлэлийн алба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгт болох “Их 20”-ийн уулзалтад оролцохгүй гэж мэдэгдсэн. Оросын төлөөлөгчдийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлнэ.
2023-09-01
Кремль тусгай албадад дахин цэргийн бослого гарах аюулд бэлэн байхыг тушаажээ
Вагнер хувийн зэвсэгт хүчний компанийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн долоо хоногт онгоцны ослоор нас барсны дараа дахин цэргийн бослого гарах аюул бий гэж Кремль үзэж байна. Энэ тухай Кремлийн ойрын эх сурвалж Оросын хэвлэлд мэдээлсэн байна.
Тагнуулын байгууллагууд зургадугаар сарын сүүлчээр Вагнерийн зохион байгуулсан бослогыг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр аль хэдийн ажиллаад эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
2023-08-30
Хүнд хамгийн аюултай агаарын бохирдолтой улсуудыг нэрлэжээ.
Чикагогийн их сургуулийн Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн (EPIC) судлаачид манай гарагийн хамгийн аюултай агаартай газруудыг жил бүр гаргадаг Агаарын чанарын индекс (AQLI)-д нэрлэжээ. Энэ үүднээс Ази, Африкийн хүмүүс агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж байна.
2023-08-30
Гректэй агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ
Үүний хүрээнд хоёр тал иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар болсон гэнэ. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор визийн шаардлагаас чөлөөлсөн 34 орны нэг нь Грек юм. Манай улс ийнхүү 42 дахь улстайгаа агаарын харилцааны хэлэлцээр байгуулжээ.
2023-08-25
"Вагнер"-ын тэргүүн Е.Пригожин онгоцны ослоор нас баржээ
Лхагва гарагт буюу наймдугаар сарын 23-нд Оросын хувийн зэвсэгт хүчний “Вагнер” группын тэргүүн Евгений Пригожин Москвагийн ойролцоо Тверь мужийн нутагт онгоцны ослоор нас барлаа гэж Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эх сурвалжийг дурдан мэдээлэв.
2023-08-24