"Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг далайд асгахыг эсэргүүцэгчид Сөүл дэх Японы элчин сайдын яам руу дайран оржээ.
Кiodo агентлагийн мэдээлснээр тэднийг хууль сахиулагчид саатуулсан байна.
Фукушима-1 АЦС-ын цэвэршүүлсэн усыг дарлайд асгах Японы эрх баригчдын шийдвэрийг Өмнөд Солонгосын идэвхтнүүд байнга эсэргүүцсээр ирсэн.
Японы эрчим хүчний “Tokyo Electric Power” (TEPCO) компанийн операторууд АЦС-ын цацраг идэвхт тоосонцорыг цэвэршүүлсэн эхний ээлжийн усыг төлөвлөсөний дагуу наймдугар сарын 24-ний өдөр далайд асгаж эхэлжээ.
TEPCO-ийн мэдээлснээр эхний ээлжинд АЦС-аас гадагшлуулж буй усны литр тутамд 63 беккерель трити / устөрөгчийн цацраг идэвхт изотоп/агуулагдаж байгаа аж.
Өмнө нь тус компани мэдэгдэхдээ тритиумын агууламж 1500 беккерель/л хэтрэхгүй гэж байсан бөгөөд энэ нь цөмийн байгууламжаас далайд ус асгах стандартын 1/40 (литр тутамд 60000 беккерель) хэсэг юм.
Ус зайлуулах ажил эхэлсэнтэй холбогдуулан TEPCO нь вэбсайтдаа тусгай хэсэг нээсэн бөгөөд тэнд ажлын талаархи үйл ажиллагааны мэдээлэл, түүний дотор цацрагийн суурь түвшний хэмжилтийн дүнг нийтэлж байх юм байна.
2011 оны 3-р сарын 11-нд Японы түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт, түүнийг дагасан цунамигийн улмаас Фукушима-1 АЦС-д Олон улсын цөмийн үйл явдлын масштабын хэмжүүрээр хэмгийн дээд 7 дахь түвшингийн цацраг идэвхт осол гарсан юм.
Ослын улмаас хүрээлэн буй орчинд голдуу дэгдэмхий цацраг идэвхт элементүүд, тухайлбал иод, цезийн изотопууд тархасан байна.
2013 оны арванхоёрдугаар сард атомын цахилгаан станцыг албан ёсоор хаасан бөгөөд одоо болтол станцын нутаг дэвсгэрт ослын хор уршгийг арилгах ажил хийгдэж байна.
TEPCO компани уг байгууламжийг тогтвортой, аюулгүй байдалд хүргэхэд 40 жил шаардлагатай гэж тооцоолжээ.
Фукушима-1 АЦС-ын усыг далайд асгаж байгааг Хятад улс эсэргүүцэж, эдгээр үйлдлээ зогсоохыг шаардсан байна. Энэ тухай Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч өнөөдөр мэдэгдэв.