Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн агуу хамгаалагчдын нэг Франц Беккенбауэр таалал төгсчээ

Германы домогт хөлбөмбөгч Франц Беккенбауэр 78 насандаа таалал төгсжээ. Энэ тухай DPA агентлаг тамирчны ар гэрийнхнийг дурдан мэдээлэв.
2024-01-09

Ханой Вьетнамын хамгийн өндөр өртөгтэй хот

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Статистикийн ерөнхий газраас хотуудын амьжиргааны өртгийг судалгаагаар гаргажээ. Тус статистикийг Ханой хот дахин тэргүүллээ. Ингэхдээ хэрэглээний 11 үндсэн ангиллын дундаж үнийг суурь үзүүлэлт болгон 100 оноогоор хотуудын амьжиргааны өртгийг илэрхийлдэг байна.
2024-01-09

Дорнын эдийн засгийн коридорын шинэ бүсэд 200 000 ажлын байр бий болно

Тайландын Засгийн газар Дорнын эдийн засгийн коридор (Eastern Economic Corridor)-ын хүрээнд  Бизнес төв, Ухаалаг хотыг бий болгосноор 1.2 их наяд бат хүрэх 200 мянга орчим ажлын байр бий болгохоор төлөвлөж байна. Эдийн засгийг дэмжих онцгой бүсийг 2027 он гэхэд бизнес, санхүүгийн төв болгон хөгжүүлж, 2037 он гэхэд дэлхийн амьдрахад тохиромжтой 10 ухаалаг хотын нэг болох юм.
2024-01-09

Францын Ерөнхий сайд огцорчээ

Францын Ерөнхий сайд Элизабет Борне албан тушаалаасаа даваа гарагт огцорлоо. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон X (хуучнаар Твиттер) хуудсаараа мэдэгдэв.
2024-01-09

Австралийн сургалтын визний шаардлагыг чангатгажээ

Австралийн цагаачлалын шинэ бодлогын баримт бичигт сургалтын визийн шаардлагыг чангатгахаар тусгагдсан нь тус улсыг зорих монгол оюутны тоо буурах эрсдэлийг дагуулж байна. Нэг талаасаа оюутны тоо буурах хэдий ч нөгөө талаасаа оюутны сургалтын чанар нэмэгдэх эерэг талтай хэмээн бодлого тодорхойлогчид үзэж байгаа аж.
2024-01-09

Тайландад өдөрт 6000 орчим хүн КОВИД-19-өөр өвчилж байна

Тайланд Улсад КОВИД-19-ийн тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногт нэмэгдэж, нэгдүгээр сарын 2-нд өдөр 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 2023 оны 8 дугаарсараас хойш бүртгэгдсэн тохиолдолын хамгийн өндөр үзүүлэлт болов. Чулалонгкорны Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дэд профессор Тира Воратанаратын Фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн мэдээлэлд өвчтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь өмнөх хувилбаруудаас илүү халдвартай BA.2.86.xBA.5 Omicron дэд хувилбарын тархалттай холбоотой гэжээ.  
2024-01-09

“Ну погоди” хүүхэлдэйн кино 55 жил болжээ

1969 онд “Ну погоди” буюу “Чамайг даа” хүүхэлдэйн кино анх цацагдаж байжээ. ЗХУ-ын алдарт Союзмультфильмийн олон ангит амьтны дүрстэй хүүхдийн кино юм. Энэхүү олон ангитай (20 анги) кинонд чоно туулайг барьж идэх гэж буй үйл явдлыг адал явдалтай, инээдтэйгээр дүрслэн харуулдаг.
2024-01-08

WSJ: Илон Маскын хар тамхины байнгын хэрэглээ түүний компанийн хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна

Тэрбумтан Илон Маскийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэтрүүлэн хэрэглэж байгаад түүний компаниудын хувьцаа эзэмшигчид болон топ менежерүүд ихээхэн санаа зовж байгаа тухай  World Street Journal /WSJ/ сэтгүүлд нийтлэгджээ.  
2024-01-08

2024 онд дэлхийн 60 гаруй улсад сонгууль болно

2024 он дэлхий нийтээр сонгуулиар амьсгалсан жил болно. Тодруулбал, нэгдүгээр сард Тайван улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, арваннэгдүгээр сар хүртэл 60 гаруй улсад сонгууль болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оролцох юм.
2024-01-08

Ашигт малтмал олборлогч 6 улс BRICS-т элслээ

Хөгжиж буй зургаан улсын бүрэлдэхүүнтэй байсан BRICS-ийн бүлэг 2024 онд гишүүдийнхээ тоог албан ёсоор хоёр дахин нэмэгдүүллээ. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Саудын Араб, Иран, Арабын Нэгдсэн Эмират улс, Этиоп, Египет зургаан улс шинээр BRICS-ийн гишүүн болж байна. Эдгээр улс ашигт малтмалын томоохон олборлогчид юм.
2024-01-08

Европын улс орнуудад цаг агаарын эрс тэс үзэгдэл үргэлжилсэн хэвээр байна

Скандинавын бүс нутаг орчим агаарын хэм хоёр дахь өдрөө үргэлжлэн - 40 хэмд хүрч, Шведийн Лапланд хотод сүүлийн 25 жилд байгаагүй хүйтэн нэгдүгээр сард бүртгэгдсэн талаар Шведийн “TT” мэдээллийн агентлаг мэдээллээ.
2024-01-06

Японд зарим улс цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас гамшгийн голомтот эрэн хайх, аврах ажиллагаанд цэргийн тусламж үзүүлэхээс гадна 100 мянган ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болжээ.
2024-01-06

"Зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй" тул БНСУ-ын Ёнпён арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ

Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-аас зүгээс гарах  "өдөөн хатгалгаас" сэргийлэн  Ёнпён арлуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
2024-01-05

Билл Клинтон хэвлэл мэдээллийнхнийг заналхийлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон сэтгүүлчдийг  заналхийлэн, насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан хэрэгт буруутгагдсан санхүүч Джеффри Эпштейнтэй холбоотой материал бичихгүй байхыг шаарджээ.
2024-01-05

Хэт халалт 2024 онд дээд түвшинг давах төлөвтэй байна

Өнгөрөгч 2023 он түүхэн дэх хамгийн халуун жил болж, дэлхийн өнцөг булан бүрт урьд өмнө хэзээ ч байгаагүй эрс тэс цаг агаарын үзэгдлүүд тохиолдсон билээ
2024-01-04

Японд газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 73 хүрчээ

Амь үрэгдсэн иргэдийн 39 нь Важима хотод, 23 нь Сузу зэрэг хөрш таван хотод бүртгэгджээ
2024-01-04

Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн байна

Газар хөдлөлт хамгийн хүчтэй болсон Японы “Ишикава” мужид 123 монгол иргэн оршин суудаг. Ишикава мужтай хиллэх Тояма мужид 111 хүн, Фүкүй мужид 43 хүн тус тус оршин сууж байна.
2024-01-02

Өмнөд Солонгосын сөрөг хүчний удирдагчийг хүзүүнд нь хутгалжээ

БНСУ-ын тэргүүлэгч сөрөг хүчин болох  “Тобуро” Ардчилсан намын дарга Ли Жэ Мён Пусан хотод айлчлал хийж байхдаа халдлагад өртсөн тухай Yonhap агентлаг мэдээллээ.
2024-01-02