Өмнөд Солонгосын эрх баригчид БНАСАУ-аас зүгээс гарах "өдөөн хатгалгаас" сэргийлэн Ёнпён арлуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Өнөөдөр буюу Баасан гарагт Инчон хотын Ёнпён дүүргийн захиргаа орон нутгийн цагаар 12:02 болон 12:30 цагт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай хоёр удаа зарласан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нүүлгэн шилжүүлэлтийг цэргийнхний хүсэлтээр хийж байгаа бөгөөд эл бүс нутагт тулалдаан болж болзошгүй гэнэ.
Өмнө нь БНАСАУ тус арал руу дайрч байжээ. 2010 оны арваннэгдүгээр сарын 23-нд Хойд Солонгосын их буунууд арал руу гал нээж, хоёр тэнгисийн явган цэрэг, хоёр энгийн иргэн амь үрэгдэж, арав гаруй цэрэг, нутгийн хэд хэдэн оршин суугч шархадсан юм. Арал нь цохилтоос болж ихээхэн хохирол амсжээ. Сөүл хариу гал нээж, нэг цэрэг алагдаж, хоёр цэрэг шархдаж байжээ.