Францын Ерөнхий сайд Элизабет Борне албан тушаалаасаа даваа гарагт огцорлоо.
Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон X (хуучнаар Твиттер) хуудсаараа мэдэгдэв.
Борнегийн огцрох хүсэлтийг нь хүлээн авсан төрийн тэргүүн түүний "хичээл зүтгэл, шийдэмгий байдалд" талархал илэрхийлсэн байна.
Э.Борн огцрох хүсэлтдээ “шинэчлэлийг үргэлжлүүлэн явуулах нь урьд хожид байгаагүйгээр чухал ач холбогдолтой байсан” гэдэгтэй Э.Макронтой санал нэг байснаа дурджээ.
Тэрбээр 2022 оны тавдугаар сард Францын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болсон юм.
Елисейн ордноос мэдэгдсэнээр Борне засгийн газрын бусад гишүүдийн хамт шинэ засгийн газар байгуулагдах хүртэл үргэлжлүүлэн ажиллах аж.