Тэрбумтан Илон Маскийг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэтрүүлэн хэрэглэж байгаад түүний компаниудын хувьцаа эзэмшигчид болон топ менежерүүд ихээхэн санаа зовж байгаа тухай World Street Journal /WSJ/ сэтгүүлд нийтлэгджээ.
Компанийн захирлууд Илон Маскыг хар тамхи хэрэглэж байна хэмээн үзсэн ч үүнийгээ нотлох баримт ирүүлээгүй байна. Гэхдээ Маскийг энэ тэнд болдог янз бүрийн үдэшлэг дээр сэтгэцэд нөлөөлөх мөөг, кокаин, экстази, LSD хэрэглэж байгааг ажигласан хүмүүс байгаа төдийгүй ойрын хүмүүс нь тэрбумтаныг кетамин байнга хэрэглэдэг гэж ярьсан тухай дурджээ.
Тэрбумтны албан ёсны төлөөлөгч Алекс Спиро мэдэгдэхдээ, бизнесмэн “тогтмол шинжилгээнд хамрагддаг бөгөөд нэг ч шинжилгээ түүнийг хар тамхи хэрэглэдэг гэж батлаагүй” гэжээ.
Хэдий Спиро тус хэвлэлд "өөр худал баримтууд байна" хэмээн тэмэдэглэсэн ч
2017 болон 2018 онд болсон үйл явдлын талаар тэрбээр тайлбар хийгээгүй байна.
2017 онд Маск SpaceX-ийн олон зуун ажилчдад хандан хэлсэн үг нь эрүүл бус ямар ч утга учиргүй байсан бол 2018 онд Жо Роганы подкастын зураг авалтын үеэр камерын өмнө марихуан татжээ.
Подкаст бичлэг олон нийтийн хүртээл болсны дараа Теsla-гийн хувьцааны үнэ 9% хувиар буурахад хүргэсэн төдийгүй НАСА тэрбумтаны эзэмшлийн SpaceX-д ажлын байранд хар тамхи хэрэглэдэггүй гэдгийг батлахыг шаарджээ.
Тэрхүү шаардлагын дагуу Маск бүтэн жил дээр дурдсан шинжилгээнд хамрагдсан байна.
Тэгээд ч Tesla болон SpaceX компанийн бодлогод сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглодог аж.
WSJ-ийн бичсэнээр гол асуудал Маск ийм байдлаар компанийнхаа хөрөнгө оруулагчдын нэг их наяд орчим долларын хөрөнгийг эрсдэлд оруулж байгаа юм.
Тэрбумтан уг нийтлэлийн талаар өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Харин өмнө нь өөрийнхөө хачирхалтай зан авирыг сэтгэлийн гэнэтийн өөрчлөлтөд хүргэдэг хоёр туйлт эмгэг, эсвэл сэтгэлийн хямрал, нэг бол Аспергерийн хам шинж (аутизмын нэг төрөл) оноштой гэж тайлбарлаж байжээ.