АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон сэтгүүлчдийг заналхийлэн, насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан хэрэгт буруутгагдсан санхүүч Джеффри Эпштейнтэй холбоотой материал бичихгүй байхыг шаарджээ.
Энэ тухай хүний эрхийн төлөө тэмцэгч Виржиниа Жиффрийн шүүхэд илгээсэн захидалд дурдсаныг хэвлэлүүд мэдээлжээ.
Жеффри Эпштейны хэрэгт улс төрчид, олны танил хүмүүсийн нэр холбогдсноос Ерөнхийлөгч асан Клинтоны нэр ч мөн байсан юм.
Жиффре нэгэн захидалдаа бичснээр, түүнийг Vanity Fair сэтгүүлд судалгаа хийж байхад. Клинтон сэтгүүлийн редакц дээр ирж, сэтгүүлчдийг заналхийлж, "өөрийн сайн найз Жеффри Эпштейнтэй холбоотой бэлгийн мөлжлөгийн тухай нийтлэл бичихгүй байхыг" шаарджээ.
Жеффри эл захидлаа 2011 оны тавдугаар сард илгээсэн байна.
Өмнө нь АНУ-ын шүүх Эпштейн хэрэгт холбогдсон хүмүүсийн жагсаалтыг гаргасан баримт бичгийг нийтэлсэн юм. Тус баримт бичигт бичснээр, хэргийн гэрч Америкийн удирдагч агсны тухай "залуу охидод дуртай" гэж мэдүүлсэн байна.
"Клинтоныг шүүгдэгч Эпштейнтай хувийн ойр дотно харилцаатай байсан бөгөөд түүний талаар мэдээлэл өгөх гол хүн” гэж бэлгийн мөлжлөгийн хэрэгт тусалсан хэрэгт буруутгагдсан Гилайн Максвелл гэх Эпштейны найз бүсгүй мэдүүлжээ.
2019 оны 7-р сарын эхээр Нью-Йорк дахь Манхэттэний шүүх Эпштейн мэдүүлгийг сонсоод түүнийг цагдан хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэр гаргасан.
Долдугаар сарын сүүлчээр Эпштейн шоронгийн камерт "хагас ухаантай" хүзүүндээ гэмтэл авч, дараа нь нас барсан нь мэдэгдэв. Түүнийг амиа хорлосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
2019 оны долдугаар сарын эхээр Нью-Йорк дахь Манхэттэний шүүх Эпштейны мэдүүлгийг сонсоод түүнийг цагдан хорих, батлан даалтад гаргахгүй байх шийдвэр гаргасан.
Мөн оны долдугаар сарын сүүлчээр Эпштейн шоронгийн өрөөнд хүзүүндээ гэмтэл авсан, "хагас ухаантай" олдсон бөгөөд удалгүй нас баржээ. Хожим нь түүнийг амиа хорлосон гэж дүгнэсэн юм.