Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хятадын нийгмийн сүлжээнүүд тансаглал, эд баялгийг шүтэхтэй тэмцэж эхэлжээ

Хятадын тэргүүлэгч олон нийтийн сүлжээнүүд “тансаглал, эд баялгийг шүтэх” зорилготой хэрэглэгчдийн үүсгэсэн контентын эсрэг тэмцэж эхэлснээ зарлалаа. Энэ тухай The Guardian бичжээ.
2024-05-20

Ираны ерөнхийлөгчийн осолдсон нисдэг тэрэгний байршил олджээ

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн зорчиж явсан нисдэг тэрэгний байхшил олдсон тухай Исламын хувьсгалт гвардийн корпусын командлагч дэслэгч генерал Хоссейн Салами  мэдэгджээ.
2024-05-20

20 жилийн дараа эргээд нийлсэн Женнифер Лопез, Бен Аффлек нар удахгүй салах бололтой

Саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр оддын салалт удахгүй болох тухай мэдээ гарч эхэлжээ.
2024-05-17

Хунтайж Харри, Меган Маркл нарын буяны санг найдваргүй хэмээн үзжээ

Ханхүү Харри, Меган Маркл нарын “Archewell”  буяны сан нь орлого, зарлага, бүртгэлийн хураамжийн жилийн тайланг гаргаж өгөөгүйн улмаас буяны болон хандив цуглуулах байгууллагуудын бүртгэлд найдваргүй хэмээн тооцжээ.
2024-05-16

Эдийн засагчийг цэргийн эрхтэн болгов

Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангаргийг энэ сарын 7-нд тав дахь удаагаа өргөж 2030 хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр албан ажилдаа орлоо. Тэрбээр сонгогчдын 87.28 хувийн санал авч ялалт байгуулсан юм. Ингээд хууль ёсоор шинэ Засгийн газраа бүрдүүлэх ажилд Путин оров. Түүний засгийн газарт Ерөнхий сайд байсан Михаил Мишустин албандаа хэвээр үлдэж буй юм
2024-05-16

В.Путин Хятадад айлчилж байна

Путин, Ши Жиньпин нарын уулзалт хаалттай хаалганы цаана эхлээд дараа нь  хоёр орны төлөөлөгчдийн оролцоотой өргөтгөсөн хэлбэрээр үргэлжлэв.
2024-05-16

Туркийн Ерөнхийлөгч төрийн эргэлт гарч болзошгүй анхааруулга авсны дараа хүчнийхэнтэй яаралтай хуралдав

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хууль сахиулах байгууллагуудын эгнээнд төрийн эргэлт хийх оролдлого хийж болзошгүй мэдээ авсны  дараа тагнуулын болон Хууль зүйн яамны удирдлагуудтай яаралтай хурал хийжээ. Энэ тухай  Türkiye  сонин мэдээлэв.
2024-05-15

Японд үхэлд хүргэж болзошгүй цус задлагч стрептококкийн халдвар дээд хэмжээнд хүрчээ

Японд цус задлах стрептококк нянгийн /streptococcus haemolyticus/ халдварын тархалт дээд хэмжээнд хүрч буй тухай NHKмэдээлэв.
2024-05-15

Гэмт хэрэгтнийг тээвэрлэж явсан шоронгийн машин зэвсэгт халдлагад өртжээ

Мягмар гарагт Францын хойд бүс нутагт  хоригдол тээвэрлэж явсан шоронгийн машин галт халдлагад өртжээ.
2024-05-15

Өөд нь шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр унав

Москва хотын Басман дүүргийн шүүх Батлан хамгаалахын дэд сайд Тимур Ивановын албат Антон Филатовыг хөрөнгө үрэгдүүлсэн хэргээр баривчлав. “Коммерсант” сонинд бичсэнээр Филатов нь тус яамны харьяа хэд хэдэн компани удирдаж байжээ. 2016 онд Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдсон, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг хариуцаж байсан Ивановыг өнгөрсөн сарын 23-нд баривчилсан байна. Түүнийг гэмт хуйвалдаан зохион байгуулж, ихээхэн хэмжээний хахууль авсан гэж үзжээ. Бүх данс, үл хөдлөх хөрөнгийг нь хураан авчээ. Ивановын найз, хуйвалдаанд оролцсон Сергей Бородин, бизнесмен Александр Фомин гэх хүмүүсийг ч хахууль авсан хэмээн буруутган, баривчлав. Иванов өөрийн бурууг хүлээхгүй байгаа бөгөөд хэрэг нь нотлогдвол 15 хүртэл жил хоригдох ял эдлэх аж. 
2024-05-14

Буриадын оюутнуудад Халхын голын байлдааны талаар мэдлэг олгов

Монгол Улсын Засгийн газраас ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор "Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой"-г 2024 оны наймдугаар сард тэмдэглэх тогтоол гаргасан. Улмаар энэхүү түүхэн ялалтын баярыг ОХУ-тай хамтран тэмдэглэх юм.
2024-05-13

В.Путин Батлан хамгаалахын сайдаа өөрчлөхөөр шийдэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шадар сайд асан Андрей Белоусовыг тус улсын Батлан ​​хамгаалахын сайдаар томилохыг санал болгожээ. Энэ тухай Холбооны зөвлөлөөс мэдээлэв.
2024-05-13

Ялалтын тугаа намируулав

Тавдугаар сарын 9-ний өглөө Кремлийн хонх хүнгэнэн дуугарахтай зэрэгцэн, 10.02 цагт Улаан-Үүдэд ялалтын парад эхэллээ. 36 дугаар ерөнхий цэргийн армийн Байлдааны хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович парадын тэргүүн эгнээнд гарч ирлээ. Никитин Михаил Михайлович Улаан-Үүд хотын гарнизоны цэргийн командлагч Сокол Игорь Викторовичид парадаа хүлээлгэн өгөх гэж буй нь тэр.
2024-05-10

А.Цыденов: Халхын голын ялалтын баярын ойг онцгой тэмдэглэнэ

Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үүд хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр Аугаа их эх орны дайны ялалтын баярт зориулсан парад боллоо. Тус улсын Засгийн газрын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой энэ үеэр товч ярилцлаа.
2024-05-10

БНСУ-ын Ерөнхийлөгч эхнэрийнхээ “ухаангүй үйлдэл” гаргасных нь  төлөө олон нийтээс уучлалт гуйжээ

Өмнөд Солонгос  Улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл  5-р сарын 9-ний Баасан гарагт телевизийн сувгуудаар шууд дамжуулж байсан хэвлэлийн бага хурлын үеэр эхнэрийнхээ гаргасан  үйлдэлд харамсаж буйгаа илэхрийлжээ.
2024-05-10

Их Британийн хаан III Чарльз хунтайж Харритай уулзахаас татгалзжээ

Их Британийн хаан III Чарльз Лондонд ирээд буй  бага хүү  хунтайж Харрийг  хүлээн авч уулзахаас татгалзжээ.
2024-05-10

Германы армийн дийлэнх хэсэг НАТО-ийн мэдэлд шилжинэ

Ирэх жилээс Германы армийн дийлэнх хэсэг НАТО-гийн удирдлаг дор шилжинэ гэж  Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус мэдэгджээ.
2024-05-10

АНУ-ын Хууль зүйн яам Оросын хакерын талаарх мэдээлэлд 10 сая ам. доллар амлажээ

АНУ-ын Хууль зүйн яам LockBit хакерын бүлгийг үүсгэн байгуулж, удирдсан хэрэгт буруутгасан Оросын иргэн  Дмитрий Хорошевыг баривчлахад хэрэгтэй  мэдээлэл өгсөн хүнд АНУ 10 сая долларын шагнал олгохоо мэдэгдэв.
2024-05-10