ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шадар сайд асан Андрей Белоусовыг тус улсын Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгожээ. Энэ тухай Холбооны зөвлөлөөс мэдээлэв.
Төрийн тэргүүний санал болгосон нэр дэвшигчдийн талаар сенаторууд 5-р сарын 13-нд хороодын хуралдаанаар, 5-р сарын 14-нд Холбооны Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Шойгу Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилд шилжих аж.
Эдийн засгийн хөгжлийн сайд, Ерөнхийлөгчийн эдийн засгийн асуудал эрхэлсэн туслах, Ерөнхий сайдын эдийн засгийн блок хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилох нь удаан үргэлжилж буй дайнд шаардлагатай нөөцийг шийдэх явдал юм гэж улс төр судлаачид үзэж байна.
Ням гарагийн орой Ерөнхийлөгч Владимир Путин, Үндсэн хуулийн дагуу сенаторуудтай зөвшилцсөний дараа томилогдсоныхоо дараа төрийн тэргүүнд шууд харьяалагддаг сайд, газрын даргад дэвшүүлж буй хүмүүсийн нэрсийг Холбооны зөвлөлд өргөн мэдүүлжээ.
Сергей Шойгуг эс тооцвол энэ блокийн бараг бүх удирдагчид албан тушаалаа хадгалж үлдсэн байна.
Харин Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн албыг хашиж байсан Патрушевын хувь заяа одоогоор тодорхойгүй байна.