АНУ-д дэгдсэн цасан шуурганы улмаас наад зах нь дөрвөн хүн нас барсан тухай NBC News мэдээлэв.
“АНУ-ын төв хэсгээс Дундад Атлантын далай хүртэлх бүс нутгийг дайрсан цасан шуурганы улмаас дор хаяж дөрвөн хүн нас барав” гэж мэдээнд дурджээ.
PowerOutage.us хяналтын албаны мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Миссури, Иллинойс, Индиана, Кентакки, Баруун Виржиниа, Виржиниа мужуудын 265 мянга орчим оршин суугч цахилгаангүй байна.
Мөн тус улсад нийт 23 мянга гаруй нислэг цуцлагдсан эсвэл хойшлогджээ.
Цаг уурчдын мэдээлснээр өнөөдөр хамгийн их хур тунадас Баруун Виржиниа, Мэрилэнд, Виржиниа, Вашингтон, Делавэр мужуудад орох төлөвтэй байна.