Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

МУИС өмчөө эрх мэдэлтнүүдийн шийдвэрээр алдсаар байх уу

Манай дээд боловсролын ууган байгууллага бол Монгол Улсын их сургууль. Нэрээр нь ч, байраар нь ч монголчууд андахгүй. Энэ сургуульд номын дуу сонсож, төгсөөд ажлын талбарт гарсан олон ч хүн улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэн түүхтэй. 
2024-06-18

Хөгжингүй орнуудад ажлын өдрийг дөрөв болгохыг дэмжив

Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжингүй орнуудад ажлын өдрийг дөрөв болгохоор эрчимтэй хэлэлцэж буй. Энэ нь ажиллах өдрийг цөөлж, гурав хоног амрах зохицуулалт юм. Ингэснээр бүтээмж нэмэгдэж, ажлаас халшрах хам шинжид өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн байгууллагын уур амьсгал сайжрах давуу талтай юм байна. Тиймээс энэхүү жишгийг олон улсад түгээмэл ашиглах болжээ. Тухайлбал, Бельги нь ажлын дөрөв хоногтой болохыг хуульчилсан Европын анхны улс аж. Тэд 2022 оны хоёрдугаар сард ажилтнуудынхаа цалинг хасахгүйгээр, амралтын өдрийг нь гурав болгон нэмсэн.
2024-06-18

Аялж явсан таван хүний хоёр нь усанд живжээ

 Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг, Задгай хэмээх газарт аялж явсан таван хүний хоёр нь голын усанд живж амиа алджээ. Хүн усанд живсэн талаарх дуудлага уржигдар 17.20 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргажээ. 
2024-06-18

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар 540 хавтаст хэрэг бүхий Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэнэ
2024-06-18

Өнөөдөр дуу цахилгаантай, аадар бороо орно

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-18

Сурагчдад Хүний хувийн мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүргийн ерөнхий боловсролын “Өнөр цогцолбор” дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдад Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн талаар сургалт хийжээ.
2024-06-17

Төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.
2024-06-17

Орхоны хөндийд нутагшуулсан тарваганы тоо өсжээ

Тарвага их өсөж байгаа газраас тарваганы тоо толгой нэн ховордсон газар нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирч нутагшуулжээ.
2024-06-17

Хөвсгөл аймгийн Жаргалант хайрхан ууланд 15 янгир нутагшуулжээ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн шийдвэрээр нэн ховор, ховор амьтныг сэргээн нутагшуулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран "ЯНГИР" төслийг хоёр дах жилдээ хэрэгжүүллээ.
2024-06-17

Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчид IV зэргээ гардаж авлаа

ОБЕГ-аас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран  "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж, IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.
2024-06-17

Үерийн ус зайлуулах насос нь секундэд 58 литр ус соруулна

Япон Улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлж байгаа “УБ хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд ОБЕГ-т гурван ширхэг өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насосыг өнөөдөр  хүлээлгэн өглөө.  
2024-06-17

Орхоны хөндийд нутагшуулсан тарвага өсөж 100 орчим болжээ

Тус бүс нутгуудад судалгаа, шинжилгээ хийх, хулгайн анчдаас сэргийлэх зорилгоор хяналтын камер байршуулж эхэлсэн байна. Түүнчлэн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны санаачилгаар Монголын мэргэшсэн загас үржүүлэгчдийн “Тэнүүн” холбоотой хамтран Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын VI баг, Үхэр чулуутайн булан гэх газарт зэвэг, хадран зэрэг загас үржүүлэхээр болжээ. 2025 оноос үржүүлгийн үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд жилд дунджаар 300-350 мянган жарамгай үржүүлж, Орхон голд тавихаар төлөвлөсөн байна.
2024-06-17

Монгол Улс анх удаа Азийн бүсийн Биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ

Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагчид өрсөлджээ.
2024-06-17

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзав

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзлаа
2024-06-17

Цахилгаан дугуй түрээслэх үйлчилгээ нэвтрүүллээ

Мөн дугуйг зөвшөөрөгдсөн бүс буюу Драгоны уулзвараас Оффицерийн тойрог хүртэл ашиглах боломжтой. Харин зөвшөөрөгдсөн бүсээс хэтэрвэл дугуй автоматаар унтарч, түгжигдэнэ. Мөн дугуйг зогсоолд нь байрлуулалгүй орхисон тохиолдолд үйлчилгээ хаагдахгүй төлбөр бодогдсоор байх юм байна. Уг цахилгаан дугуй нь нэг удаагийн цэнэглэлтээрээ65 км зам туулах чадвартай бөгөөд хурдны дээд хязгаар нь 20 км.цаг аж.
2024-06-17

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын “Virtual reality” төхөөрөмжийг гардуулан өглөө

Төслийн хүрээнд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах сургалтын “Virtual reality” төхөөрөмжийг гардуулан өглөө
2024-06-17

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл 7,2 хувиар өсжээ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн /2024.06.17/ байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
2024-06-17

Мөрдөн шалгах ажиллагаанд 903 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 6 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав.
2024-06-17