Шөнийн цагаар барилгын ажил явуулж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байгууллагыг нэг сая төгрөгөөр торгодог. Хүйтний улирлаас өмнө амжиж барилгынхаа ажлыг дуусгахаар компаниуд яаравчилж байна. Ингэхдээ шөнийн цагаар ч ажлаа зогсоохгүй үргэлжлүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах болов. Таван шарын орчимд барилга барьж буй компанийнхан шөнө ажлаа хийцгээж, төмөр тачигнуулаад, унтахад бэрх байгаа талаар тухайн хэсгийн оршин суугч хэллээ.
Мөн хуучнаар Урт цагааныг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ердөө хэдхэн хоногийн өмнө эхлүүлж, өдөржин, шөнөжин техник хэрэгслээ тачигнуулж байна. Ийм байгууллагуудад Зөрчлийн тухай хуулийн 5.5 дахь“Нийтийн зориулалттай орон сууцад шөнийн цагаар бусад оршин суугчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэхзаалтындагуухариуцлагатооцдогаж. Тиймээс шөнө барилгын ажил үргэлжилж байвал иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрлүүлэх боломжтой.