Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаад Хортон шавьж устгалын бактерын бэлдмэл цацах ажлыг /онгоц/-оор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аялалын жимээр аялаж зугаалдаг алхагч иргэдийг 2024 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 16-ны өдрүүдэд ууланд аялаж алхахгүй байх, Богд уулаас түүсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна. Мөн хортон шавьж устгалын хорны нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулав.