Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийнхэн сурагчдын гэрийн даалгаврын хугацааг тохируулах зөвлөмж гаргажээ. Сурагчдын нас, анги, сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачаалал зэрэг үзүүлэлтийг харгалзсаны үндсэн дээр уг зөвлөмжийг боловсруулсан аж. Үүнд тусгаснаар бол 1-2 дугаар ангийн хүүхдүүдийн даалгавар хийх хугацаа 20-30 минут байх нь зүйтэй аж. 3-4 дүгээр анги бол 30-40, 6-7 дугаар ангийнхан 50-60 минутыг гэрийн даалгаварт зарцуулахыг зөвлөсөн байна.
8-9 дүгээр ангийнхны хувьд 60-70, 10-12 дугаар ангийн сурагчид 80-90 минутыг даалгавар хийхдээ зориулах нь зүйтэй гэжээ. Стэнфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар гэрийн даалгаврын хугацааг хэтрүүлбэл хүүхдүүд стресст өртөх, нойргүйдэх зэрэг эрүүл мэндийн асуудалтай болж, улмаар сурлагын амжилт нь буурах эрсдэлтэйг тогтоосон гэнэ. Тиймээс сургууль, багш, эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүдийн гэрийн даалгаврын хугацааг тохируулахыг дээрх хүрээлэнгийнхэн зөвлөлөө.
М.ОЧ