Нэг сая га бүхий 11 газрыг хамгаалалтад авчээ
Эл төслийг байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 15 сумд хэрэгжүүлж буй. Зөвлөгөөнд эдгээр аймаг, сумын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, нөхөрлөл, хоршоодын гишүүн 200 гаруй хүн оролцсон юм. Төслийн зорилтыг хангахын тулд бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид энэ үеэр хөндлөө.
2023-10-27
“Суруга”-гийн сургамж буюу гадаадын хөрөнгө оруулалтыг гацаадаг гурван субьект
Түүнчлэн 2022 оны аравдугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Дэд сайд Б.Солонгоогоор ахлуулсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажил дуусч байна. Холбогдох яамдаас санал дүгнэлтийг аваад Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж, хамтарч хувьцаа эзэмшиж байсан нөхдүүд нь янз бүрийн байдлаар эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагынхантай хамтарч тонон дээрэмдэх ажлууд хийсэн талаарх судалгааг УЕПГ болон мөрдөн шалгах байгууллагын удирдлагуудтай хамтран гаргаж байгаа. Ийм хэргүүдийг ил болгож, бүгдийг нь шийдүүлж байж хөрөнгө оруулагчид бидэнд итгэх итгэл тээнэ” гэсэн юм.
2023-10-27
Хугацаат цэргийг хувийн байгууллагад ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалын хэргийг дахин хэлэлцэнэ
Эл золгүй явдалтай холбогдуулан тухайн ангийн удирдах албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад шалгаж, яллагдагчаар татсан юм. Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан хэмээн буруутгасан. Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан.
2023-10-27
Хүүхдийн найрал дууны гала тоглолт боллоо
Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад нийслэлийн найман дүүргийн 75 сургуулийн 5100 гаруй сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн 1200 орчим хүүхэд оролцож
2023-10-27
Баянхонгорын хуучин дарга нарыг 20-30 сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ
Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, өгсөн гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-ны 10.00 цагаас эхлэн хоёр өдөр хэлэлцээд гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад уржигдрын 16.00 цаг хүртэл завсарлуулсан юм.
2023-10-27
2024 онд аялахад тохиромжтой улсаар Монголыг нэрлэлээ
Аялал жуулчлалын мэдээллийн “Lonely planet” компаниас 2024 онд аялахад тохиромжтой тус бүр 10 улс, хот, бүс нутгийг нэрлэжээ. Үүнээс аялахад тохиромжтой 10 улсын нэгдүгээрт Монголыг эрэмбэлсэн байна. Өргөн уудам орон зай, адал явдал, өвөрмөц соёлыг эрэлхийлэгчдэд Монгол Улсад санал болгох зүйл олон бий гэдгийг тус компаниас онцолжээ.
2023-10-27
Хотын асуудлыг "шийдэх" хакатон тэмцээн зохионо
Нийслэлийн бизнес, инновацыг хөгжүүлэх “Шинжлэх ухаан” аяны хүрээнд хотын тулгамдсан асуудлыг өгсөн дата мэдээлэлд тулгуурлан шинжилж, гарсан үр дүнгээр дамжуулан шинэлэг шийдлүүдийг шалгаруулах “5 шийдэлт” хакатон тэмцээнийг Нийслэлийн Бизнес инновац, хөгжлийн газар, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв болон “Unread Media” хамтран зохион байгуулах гэж байна.
2023-10-26
Орон нутгийн авто замуудад хяналт шалгалт хийж эхэллээ
Мөн Дашбалбар сумын нутагт орших Улааны ордоос төмөр замын Баянтүмэн өртөөгийн Гаалийн хяналтын бүс хүртэлх 127 км авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажил, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ.
2023-10-26
11 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ
Даян дэлхийн Байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар, Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөн “Түншлэлийн форум-2023” эхэллээ.
2023-10-26
"Оюутолгой"-д ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой шалгалт хийж эхэллээ
Иргэдийн гомдлын дагуу ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, ялгаварлан гадуурхалттай холбоотой ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй байдлыг шалгаж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүнд, хортой нөхцөлд болон гүний уурхайд ажиллаж байгаа ажилтнуудын ажлын цаг, амралтын хугацаа, цалин хөлс, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг зохицуулж буй дүрэм, журамд дүн шинжилгээ хийж байна.
2023-10-26