“Би монгол хүүхэд” ёс заншлын наадам боллоо
“Би монгол хүүхэд” ёс заншлын наадмыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуульд болсон энэ наадамд Хан-Уул дүүргийн 19 сургуулийн бага ангийн 200 гаруй сурагч оролцсон юм. Уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлын талаарх ойлголтыг хүүхдүүдэд өгч, тэдгээрээс суралцах сонирхлыг бий болгоx нь уг наадмын зорилго аж.
2024-02-27
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасчээ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж байсан түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч хамтарсан компани хэрнээ өдийг хүртэл санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй, ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж.
2024-02-27
Британи, Герман, Ирланд улс дээд боловсролын үзүүлэлтээр тэргүүлэв
Дээд боловсролын систем, их, дээд сургууль, коллежийн сургалтын чанартай холбоотой судалгаа, үнэлгээг тогтмол хийж, оюутан, залууст зөв сонголт хийхэд нь хөтөч болдог “Campus advisor” олон улсын сүлжээ байгууллагаас 2024 оны Европын шилдэг 15 улсыг нэрлэжээ. Дээд боловсролын тогтолцоо, сургалт хамгийн сайтай, оюутанд ээлтэй орнуудын жагсаалтыг Британи тэргүүлсэн бол удаах байрт Герман, Ирланд, Швейцар, Дани улс орсон байна. Харин 5-10 дугаар байрыг Нидерланд, Франц, Чех, Австри, Швед эзэлж, сүүлийн тавд Португал, Бельги, Финланд, Норвег, Испани жагсжээ
2024-02-27
Монгол Улс дэлхийн үүрэн холбооны Конгресст хөл тавилаа
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн “Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024” /Mobile world congress/ эхэллээ. Испанийн Хаант улсын Барселон хотод энэ сарын 26-29-ний хооронд болох MWC-т манай улс анх удаагаа өөрийн асар /booth/ байгуулан, Монголын цахим шилжилт, технологийн хөгжил, дэвшлээ сурталчилж байна.
2024-02-27
ӨМНӨГОВЬ: Орон нутгийн төсвийн давсан орлогоос малчдадаа туслахаар болжээ
Өмнөговь аймгийн нийт малчин өрхөд өвөл хаврын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх асуудлыг аймгийн ИТХ-д өргөн барилаа. Тодруулбал, Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн давсан орлогын тодорхой хувийг малчдадаа туслах цогц арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж уг асуудлыг өнөөдөр аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-д хэлэлцүүлэн батлуулахаар болжээ.
2024-02-27
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, байгууллагыг нүүлгэн шилжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 63 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 82.3 хувьтай байв. Тухайлбал, 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд болон дэд ажлын хэсгүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 2024 онд таван зорилтын хүрээнд 147 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2024-02-27
Хүүхдээ 2 нас хүртэл харж буй эцэг, эхийн ЭМД-ыг төрөөс төлнө
Хүүхдээ 2 нас хүртэл, ихэр хүүхэд бол 3 нас хүртэл харж буй эх /эцэг/-ийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлдөг байна. Хэрэв таны хүүхдээ асарч буй хугацааны ЭМД-ын шимтгэл төлөгдөөгүй бол 1800-1363 дугаарын утсанд хандаж, мэдээллээ бүргүүлэх боломжтой.
2024-02-27
“Хөх баавгай” мөсний марафон зохион байгуулах нь
Хөвсгөл аймаг аялал жуулчлалын жишиг бүс болох зорилгоор “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд олон улсын, үндэсний, орон нутгийн хэмжээнд соёл, спорт, бизнесийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь гуравдугаар 2-4-нд товтой “Хөх сувд” мөсний баяр бол удаах нь дөрөвдүгээр сарын 6-7-нд болох мөсний марафон аж. “Хөх баавгай” нэртэй уг экстрим уралдааныг унадаг дугуй, тэшүүрчдийн дунд тусад нь явуулах бөгөөд оролцогчид Ханх-Модон хүй-Тойлогт-Хатгал гэсэн маршрутаар, нуурын уртын дагуу 130 км замыг туулан уралдах нь
2024-02-27
852 ширхэг хуурамч архи хураан авчээ
Дархан-Уул аймгийн прокурорын газраас аймгийн цагдаагийн газартай хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.
2024-02-27
Т.Баярхүү: 13 аймгийн 53 сум төмөр зудтай байна
Өнөөдрийн байдлаар зудын нөхцөл байдлын үнэлгээ хийхэд 13 аймгийн 53 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.
2024-02-27
Ирвэстэй нутгаас шилдэг 19 байгаль хамгаалагч шалгаруулна
Ирвэс хамгаалах сан Олон улсын ирвэс хамгаалах сан (SLT)-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Байгаль хамгаалал-зэрлэг амьтны хамгаалалд” хөтөлбөрийнхөө хүрээнд шилдэг 19 байгаль хамгаалагчийг шалгаруулахаар болжээ. Тодруулбал, ирвэс хамгаалах чиглэлээр үр дүнтэй ажилласан, “цоохор дээлт”, түүний идэш тэжээл бологч амьтдын хууль бус ан, худалдааг бууруулахад хувь нэмэр оруулсан байгаль хамгаалагчдыг тодруулах юм байна. Шалгаруулалтыг цоохор ирвэсийн тархац нутгийн хүрээнд буюу Монгол Алтай, Хархираа, Түргэн голын сав газар, Хан Хөхийн, Хангайн нуруу, Алтай Соёны бүс, Говийн бага дархан цаазат газрыг хамгаалдаг байгаль хамгаалагчдын дунд явуулах аж. “Ирвэстэй нутгийн шилдэг байгаль хамгаалагч”-д нэр дэвшигчдийн материалыг ирэх дөрөвдүгээр сарын 1 хүртэл Ирвэс хамгаалах сангийн цахим хаягаар хүлээн авч, дөрөвдүгээр сарын 22-нд тохиодог Эх дэлхийн өдрөөр шилдгүүдийг зарлах нь
2024-02-27
“S’outlet” дэлгүүрийн ойр орчмын бургасыг устгахаас өөр аргагүй гэв
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан гэх “S’outlet” дэлгүүрийг буулгах ажлын хүрээнд ойр орчмынх нь бургасыг булгалж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд өчигдөр тархаж, олон хүний шүүмжлэлд өртлөө. Уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгөв. Тэрбээр “S’оutlet” дэлгүүрийн ойр орчмын үерийн даланг тэлж, хүчитгээгүй, бас дотор нь бургас ургаж, шороо асгаснаас болж өнгөрсөн зун үерт өртсөн. Тиймээс дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын дунд үед шар усны үер болох магадлалтай. Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар нь сайжирдаг.
2024-02-27
Дарь-Эхийг дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбох боломжтой
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг хийж буй. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаныхан Дарь-Эх орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчидтай уулзжээ.
2024-02-27