“Би монгол хүүхэд” ёс заншлын наадмыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуульд болсон энэ наадамд Хан-Уул дүүргийн 19 сургуулийн бага ангийн 200 гаруй сурагч оролцсон юм. Уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлын талаарх ойлголтыг хүүхдүүдэд өгч, тэдгээрээс суралцах сонирхлыг бий болгоx нь уг наадмын зорилго аж. Энэ үеэр хүүхдүүд алаг мэлхий өрөх, шагай няслах, шүүрэх, тоглоомд суралцахын зэрэгцээ тэдгээрийн утга учрыг танин мэдэв. Мөн иргэний ёс зүйн боловсролын хичээлийн сурах бичиг дэх монгол ёс заншилтай холбоотой асуултад хариулж, нүүдэл, үндэсний хувцас, Цагаан сар, эрийн гурван наадам, монгол гэр гэсэн таван сэдвээр бүтээл урлан өрсөлдлөө.
Бэлтгэсэн Б.Энхзаяа