Хөвсгөл аймаг аялал жуулчлалын жишиг бүс болох зорилгоор “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд олон улсын, үндэсний, орон нутгийн хэмжээнд соёл, спорт, бизнесийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь гуравдугаар 2-4-нд товтой “Хөх сувд” мөсний баяр бол удаах нь дөрөвдүгээр сарын 6-7-нд болох мөсний марафон аж. “Хөх баавгай” нэртэй уг экстрим уралдааныг унадаг дугуй, тэшүүрчдийн дунд тусад нь явуулах бөгөөд оролцогчид Ханх-Модон хүй-Тойлогт-Хатгал гэсэн маршрутаар, нуурын уртын дагуу 130 км замыг туулан уралдах нь. Нуур цас ихтэй, зарим хэсэгт олон тооны өрх үүссэнтэй холбоотойгоор марафон зохион байгуулагчид аюулгүй байдлын ажиглалт, судалгаа хийж буй гэнэ.
Бэлтгэсэн Ж.Ганчиг