УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Өнөөдрийн байдлаар зудын нөхцөл байдлын үнэлгээ хийхэд 13 аймгийн 53 суманд төмөр зуд, 17 аймгийн 139 суманд цагаан зуд, 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна. Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн. УОК-ын Шуурхай штаб дээр нийт 11 аймгийн 46 суманд гурваас доошгүй ам бүлтэй 1408 өрхийн гэр, өвөлжөө бууц цасанд дарагджээ. Шар усны үерээс урьдчилан сэргийлэхээр шаардлагатай хүн хүчийг гаргах төлөвлөлт хийсэн. Маргааш засгийн газрын ээлжит хуралдаантай учраас холбогдох тооцоо судалгаа зэргийг боловсруулж өгнө” гэлээ.