Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах аянд нэгджээ

Монгол Улсын Засгийн газар болон Жендэрийн үндэсний хороо хамтран, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аян өнөөдрөөс эхэллээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан нэг сар үргэлжлэх тус аянд НЗДТГ нэгдэж байна.
2024-03-05

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийг ХЭҮК-ын Тамгын газарт харьяалуулахгүй”

Мөн уг хуулийн дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд туслах чиг үүрэгтэй орон тооны нэгж ажиллах ёстой. Эл нэгжийн даргыг томилж, чөлөөлж байгаа одоогийн зохицуулалтыг дэмжин бататгах зохицуулалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, уг нэгж нь Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газарт харьяалагдаж байгааг болиулж, хараат бус байдлыг бүрэн хангахаар тусгасан байна. Үүнээс гадна эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн тангараг өргөх, шаардлага бичих зэрэг эрх зүйн зохицуулалтыг хуульчлаагүй байгааг нэмэлтээр оруулжээ.
2024-03-05

Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 57 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Дамбадаржаа орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Дамбадаржаа бүсэд тус дүүргийн 13, 14, 15, 16, Баянзүрх дүүргийн 21, 29 дүгээр хороо хамаардаг бөгөөд гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой бүсийн нэг юм.
2024-03-05

Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч нэг иргэн осолджээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход
2024-03-05

Гамшгийн үеийн ташаа мэдээлэл тархахтай тэмцэх стратеги, тактикаас суралцаж байна

АНУ-ын Аляскийн Үндэсний гвард, Нэгдсэн хүчний штабаас Элендорф-Ричардсон баазад зохион байгуулж байгаа “Соргог харуул-2024" дасгал сургуулилтад Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа, Батлан хамгаалах яамны “Соёмбо” редакцийн сэтгүүлч, ахмад Г.Итгэл нар хамрагдаж байна.
2024-03-05

50 жолооч согтуугаар жолоо барьж, 116 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1376 зөрчлийн шинжтэй, 115 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2024-03-05

Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад оноосон ял хөнгөдсөн гэж үзэн, хорихоор болжээ

Артист “Морнингстар” буюу Б.Аззаяад нэг жил хорих ял шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол өчигдөр, уржигдрын үйл явдал мэтээр олон нийтийн мэдээллийн сүлжээ, цахим хуудаснууд бичих болов. Түүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны нэгдүгээр сарын 10-нд хоёр дахь удаагаа хэлэлцээд уг хорих ялыг оноосон юм. Б.Аззаяаг найз Г.Амартүвшинтэй хамтарч Нарны хороолол дахь гэртээ 2022 оны есдүгээр сард мансууруулах бодис худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан хэрэгт холбогдуулан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг анх 2023 оны долоодугаар сарын 26-нд дээрх шүүх хэлэлцээд зорчих эрхийг нь дөрвөн жилийн хугацаагаар хасах ял шийтгэж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг нь хязгаарласан.
2024-03-05

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженерт яллах дүгнэлт үйлдүүлэх нь

Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан, нурууны хамгаалах бүс нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан юм байна. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт буруутгагдаж буй гэнэ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 10-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсэн юм. Тэдний дунд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дээрх албан тушаалтны хэрэг багтжээ. 
2024-03-05

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар дагуул хотын төлөвлөлтийг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг 2024 оны гуравдугаар сарын 14-нд зохион байгуулна.
2024-03-05

Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно

Өнөөдөр Төв болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-03-05

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд цахим технологийг нэвтрүүлж эхэллээ

2023 онд шинэчлэн баталсан Боловсролын багц хуулиар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь үзэл баримтлалттай байхаар заасан. Тус  үзэл баримтлалыг Үндэсний Зөвлөл байгуулж, Засгийн газрын түвшинд хэлэлцэж батлахаар анх удаа хуульчилсан билээ. Энэ нь сургалтын хөтөлбөрийн чанар, тогтвортой байдлыг хангах эрх зүйн чухал зохицуулалт болсон юм.
2024-03-04

“Охидын чимээ” өдөрлөгийн үеэр эрүүл мэнд, боловсролын асуудлаар ярилцлаа

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын чимээ” өдөрлөгийг энэ амралтын өдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгийг Монголын охидын зөвлөлтэй хамтран зохион байгуулж, нийслэлийн ерөнхий болорвсролын сургуулийн 800 гаруй сурагч хамрагджээ.
2024-03-04

ӨМНӨГОВЬ: Алдарт эхийн одонтой эхчүүдээ алдаршууллаа

Өмнөговь аймаг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эхийн алдар” одонтой эхчүүдэд зориулан Даланзадгад суманд энэ сарын 2-нд хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулж, 15 сумын 800 гаруй одонтой ээж оролцлоо.
2024-03-04

Охид эрхийнхээ төлөө нэгдлээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс ХНХЯ, Монголын сайн дурынхны төв, “Good neighbors” Олон Улсын байгууллагатай хамтран "Because i am a girl” охидын эрхийн чуулганыг өнөөдөр зохион байгууллаа. Тус чуулган нь охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдгээрийн дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой.
2024-03-04

Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар иргэдтэй уулзжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад тус дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон Хайлааст, Дэнжийн мянга орчмын найман хорооны Засаг дарга оролцсон юм. Хайлааст бүс нь Чингэлтэй дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.
2024-03-04

“Сошиал Пэй” аппликейшн ашиглаж, хууль бусаар бусдын данснаас 14 сая төгрөг авчээ

хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нэр бүхий арилжааны банкны ажилтан “А”-г
2024-03-04

Сургуульд эзэмшсэн мэдлэг олон улсын жишгээс 4 жилийн хоцрогдолтой байна

Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжил, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд гарч буй гэнэтийн өөрчлөлт нь боловсролын салбарт эрс шинэчлэл хийхийг шаардаж байна. Улмаар дэлхийн улс, орнууд сургуулийн өмнөхөөс эхлээд бүх шатны боловсрол цаашлаад насан туршийн боловсролын хүрээнд шинэ чадамжийн хөгжилд анхаарал хандуулж эхэллээ.
2024-03-04

Гаитид олон мянган хоригдол шоронгоос оргожээ

Гайтийн нийслэл Порт-о-Пренс хотод зэвсэгт бүлэглэлүүд төв шорон руу дайрсны улмаас 4 мянга орчим  хоригдол оргожээ.Энэ тухай France Press мэдээлэв.
2024-03-04